САЙН ЦАГИЙГ БИД АВЧИРНА

БЭЛГЭДЛИЙН УТГА САНАА

Иргэний Зориг Ногоон Намын бэлгэдэл нь Үнэн шударгын цагаан мөр замаар Эр зориг оюун ухааны билэгдэл болон Мөнх Хөх тэнгэр, Этүгэн Эх ногоон байгальд шунган нисэх Цагаан шонхор шувуугаар бэлгэдэл болгосон. ( Цагаан шонхор шувуу нь өвөг хаадын үеэс төр засгийн билэгдэл болж байсан. Тэнгэрийн ай хүч, Оюун ухааны дохиог тэмдэгийн соёлд буулгахдаа тэнгэрийн шувуугаар дүрслэн Шүүрэх мэт шунган нисэх Чинхур буюу Цагаан шонхор шувууг сонгож байсан.