2021.04.26                                                                                                Улаанбаатар хот

Дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахалтай тэмцэж буй амаргүй цаг үед Монгол Улсад тусламжийн гараа харамгүй сунгаж коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, тусламж илгээж байгаа БНЭУ, БНХАУ, ОХУ,  КОВАКС хөтөлбөр-Япон, Австрали, Канад, Европын Холбоо, Саудын Араб, Швейцарь, Их Британи, АНУ, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), ДЭМБ, CEPI, GAVI олон улсын байгууллагууд, улс орныг төлөөлөн сууж буй Элчин сайдын яам, Төлөөлөгчийн газруудад Монголын ард түмний өмнөөс Иргэний Зориг Ногоон Нам чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. 

Хандивлагч улс орнуудын зүгээс Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцааг олгосоор байна.

Монгол Улс цар тахлыг хохирол багатай давахын тулд иргэдээ бүх нийтийн дархлаажуулалтад идэвхийлэн хамруулж байгаа нь дэмжлэг туслалцаа үзүүлж буй хандивлагч улс орнуудын харамгүй тусын үр дүн юм. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах онцгой байдлын үед улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан туслалцаа асар чухал болохыг цаг үе бидэнд харууллаа.

ИЗНН нь хүний эрх, эрх чөлөө,  шударга ёсыг дээдэлсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай нам болохынхоо хувьд хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөөх санал санаачлагыг дэмжин  ажиллана.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..